Улсын арслан  Ц.Содномдорж дөрөв давж, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Соронзонболд, Б.Пүрэвсайхан нар өвдөг шороодлоо

Улсын арслан Ц.Содномдорж дөрөв давж, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Соронзонболд, Б.Пүрэвсайхан нар өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний бөхийн дөрвийн даваа эхэллээ.

Тус даваанд Улсын арслан  Ц.Содномдорж, аймгийн харцага н.Пүрэвдоржоор дөрөв давсан бол, Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн харцага Х.Наранбаярт, Улсын заан Б.Соронзонболд, аймгийн заан О.Цэцэнцэнгэлд, Улсын заан Б.Пүрэвсайхань аймгийн заан О.Түмэнд өвдөг шороодлоо.