Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний бөхийн дөрвийн даваа эхэллээ. Тус даваанд Улсын гарьд М.Бадарч, Аймгийн заан Э.Батмагнайтай оноолт таарч, өвдөг шороодлоо. М.Бадарч нь энэ жилийн улсын баяр наадмын тэргүүн байр булаалдах бөхийн тоонд орж байсан ч, ийнхүү өвдөг шороодлоо.