Ховд аймгийн Б.Энхбаярын халтар соёолон түрүүлж, Хөвсгөл аймгийн Б.Отгонсэлэнгийн саарал аман хүзүүдлээ

Ховд аймгийн Б.Энхбаярын халтар соёолон түрүүлж, Хөвсгөл аймгийн Б.Отгонсэлэнгийн саарал аман хүзүүдлээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Өнөөдөр /2022.07.12/ соёолон насны морьдын уралдаанд 344 энэ насны морь уралдаж:

  1. Түрүү магнайд Ховд аймгийн Мянгат сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар
  2. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал
  3. Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Нанжилдоржийн Нацагдоржийн хээр халзан
  4. Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зоригтбаатарын Жавхлангийн хээр
  5. Айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Пэрэнлэйн Бямбацэрэнгийн хонгор халзан үрээ тус тус хурдаллаа.