Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын арслан Э.Оюунболд аймгийн начин Ё.Улсболдыг амлан барилдаж, өвдөг шороодлоо.
Улсын арслан Э.Оюунболд ёс бус үйлдэл гаргалаа
— ӨДРИЙН СОНИН (@DNN_MN) July 12, 2022
Гурвын даваанд Улсын арслан Э.Оюунболд аймгийн начин Ё.Улсболдыг амалж, өвдөг шороодсон. Улмаар Ё.Улсболд давж улсын арслан Э.Оюунболд тахим өгсөн. Барилдаан дууссаны дараа Э.Оюунболд Ё.Улсболдыг муу хулгайч гэж дуудан шууд цохив pic.twitter.com/C9nk5YpYWm