Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоожийг, Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнийг амлан авч, өвдөг шороодлоо. Харин Даян аварга Н.Батсуурь Сүхбаатар аймгийн харцага Э.Цэнд-Очирыг давж, есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Мөн Улсын аварга Г.Эрхэмбаяр Баянхонгор аймгийн начин Б.Эрдэнэбуянгаар гурав давлаа.