Өчигдөр /2022.07.11/ эхэлсэн Үндэсний их баярын наадмын хүчит бөхийн нэгийн даваанд Г.Өсөхбаярын дүү Улсын начин Г.Батбаяр Тува улсын бөх Аша Мангушд өвдөг шороодсон.
Гэтэл Улсын начин Г.Батбаяр хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд дахин гарч ирж барилдсан нь “Унасан бөх дахин барилдлаа” гэх олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан. Тэгвэл Г.Батбаяр, “Тува улсын бөх Аша Мангуш нь Улсын харцага Б.Бат-Өлзийд уначхаад дахин гарч ирж Г.Батбаяртай барилдаж, будилаан үүсгэсэн” гэх тайлбарыг хийжээ.
Уучлаарай Г.Батбаяр харцагаа. Өнгөц сэтгэж буруу бодол тээж байсан байнаа. Нөгөө тува чинь хоёр харцагатай хоёулантайн гараад барилдчихсан байншд 🙄🤦♂️ pic.twitter.com/wOVUvrdXyS
— АМАРСАНАА (@amarsanaa) July 11, 2022