Саид Моллаи Азербайжаны нэр дээр барилдаад мөнгөн медаль хүртжээ

Саид Моллаи Азербайжаны нэр дээр барилдаад мөнгөн медаль хүртжээ

Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Саид Моллаи албан ёсоор Азербайжаны шигшээ багт барилдахаар болсон талаараа бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Саид Моллаи Азербайжаны шигшээ багийн нэр дээр барилдаж эхлээд анхны медалиа авсан байна. 

Тодруулбал, жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Унгарын их дуулга тэмцээн Будапешт хотноо үргэлжилж байгаа билээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн -81 кг жинд зодоглосон Саид Моллаи финалд Бразилын Гильерме Шмидттэй барилдан торгуулиар ялагдаж мөнгөн медаль хүртсэн байна.