Сэргэлэн сумын наадамд Тувагийн Кара-Сал Цэдэн-Очир түрүүлж, сумын заан цол хүртжээ

Сэргэлэн сумын наадамд Тувагийн Кара-Сал Цэдэн-Очир түрүүлж, сумын заан цол хүртжээ

Өчигдөр /2022.07.08/ Төв аймгийн Сэргэлэн сумын баяр наадам болж, бөхийн барилдаанд нь Тува бөх Кара-Сал Цэдэн-Очир түрүүлж, сумын заан цол хүртжээ. Өдгөө 38 настай тэрбээр Тувагийн арслан цолтой бөгөөд Тувагийн дээд парламентад гурав дахь удаа сонгогдон ажиллаж байна.

Кара-Сал Цэдэн-Очир 2010 он Тувагийн “Наадым”-д түрүүлэн арслан цол хүртэж байжээ. Монголд ирээд удаагүй байгаа түүний хувьд наадмын сорилго, “Увс нуур” дэвжээний барилдаан зэрэгт зодоглоод байсан юм. Энэ жилийн төрийн их баяр наадамд Тувагаас нийт 17 бөх, хоёр дасгалжуулагчийн хамтаар ирж байгаа ажээ.