Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ой тохиож Улсын их баяр наадам өргөн дэлгэр болох гэж байна.
Харин Улсын их баяны наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй 512 бөх барилдана. Тэгвэл Улсын аварга Ч.Санжаадамба энэ жилийн баяр наадамд барилдахгүй, өнжинө гэх мэдээлэл гараад байна. Учир нь тэрээр Монголын Үндэсний бөхийн холбоо нь “допинг хэрэглэсэн бөхчүүдийг өршөөж, барилдах эрхийг нь хугацаанаас өмнө сэргээсэн” явдлыг ийнхүү эсэргүүцэж байгаа гэх мэдээлэл байна. Бид энэ талаар Улсын аварга Ч.Санжаадамбаас тодруулж чадаагүй байна.