ФОТО: Их Британид амьдарч буй Монголчуудын наадамд Турк залуу түрүүлжээ

ФОТО: Их Британид амьдарч буй Монголчуудын наадамд Турк залуу түрүүлжээ

Энэ долоодугаар сарын 03-ны өдөр /2022.07.03/ Лондон Их Британийн Монголчууд үндэснийхээ баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэжээ.

Тодруулбал, Ардын хувьсгалын 101 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам, Британийн Монголчуудын бөхийн барилдаанд хүчит 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Б.Батбилэг түрүүлж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат А. Ганболд үзүүрлэсэн байна. Харин анх удаа зохиогдсон гадаад бөхчүүдийн барилдаанд 5 бөх тойргоор барилдсанаас Турк үндэстэн Лондонгийн начин Элбиз Бисон түрүүлж, англи үндэстэн залуу бөх Робин Фэлл үзүүрлэсэн ба Өвөр монголын бөх Хушууч, Элбэг нар шөвгөрлөө. Мөн Лондон хотын баяр наадмыг чимэн Монгол Улсын зууны манлай дуучин Б. Сарантуяа, Дуучин Наки, ДБЭТ-ын Найрал дуучин Э.Амарсайн нар ая дуугаа өргөжээ. 

ФОТО: