Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн Үндэсний их баяр наадам албан ёсоор ирэх Даваа гараг /2022.07.11/-т эхлэх гэж байна.
Харин өнөөдөр /2022.07.07/ Үндэсний Их баяр наадмын “урианхай сурын харваа” Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэллээ. Энэ жилийн урианхай сурын харваанд 330 гаруй харваач бүртгүүлжээ. Орон нутгаас Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн харваачид онч мэргэнээ сорихоор бүртгүүлсэн болохыг Урианхай сурын холбооноос мэдээллээ.