Наадмын тасалбар цахимаар борлуулагдаж дуусжээ

Наадмын тасалбар цахимаар борлуулагдаж дуусжээ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхэлсэн юм. Цахим борлуулалтын явцад ачаалал үүсч иргэдийг бухимдуулаад байсан ч наадмын тасалбар борлуулагдаж дуусжээ. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.