АНУ-д зохион байгуулагдах хөнгөн атлетикийн ДАШТ-д Монголын дөрвөн марафонч оролцоно

АНУ-д зохион байгуулагдах хөнгөн атлетикийн ДАШТ-д Монголын дөрвөн марафонч оролцоно

Энэ долоодугаар сарын 15-ны өдөр /2022.07.17/ АНУ-ын Орегон мужийн Южин хотноо хөнгөн атлетикийн ДАШТ албан ёсоор эхлэх билээ. Тус тэмцээнд 200 гаруй орны 2000 гаруй тамирчид оролцох бөгөөд Монгол Улсаас дөрвөн тамирчин оролцох аж. Тодруулбал, эрэгтэйчүүдийн марафонд Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аварга Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Д.Гантулга нар оролцох бол эмэгтэйчүүдийн марафонд Б.Мөнхзаяа  өрсөлдөх юм.