Олимп, тив дэлхийн шилдэг жүдочид хамтарсан сургуулилт хийж байна

Олимп, тив дэлхийн шилдэг жүдочид хамтарсан сургуулилт хийж байна

Улаанбаатар хотод жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээн өндөрлөмөгц Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жүдочдын хамтарсан бэлтгэл сургуулилт зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1 хүртэл хийгдэж байна.

Бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа ба Унгар улсад ирэх сарын 8-10-нд болох “Будапешт-2022 их дуулга” болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм байна. Бэлтгэлийн явц болон хүлээн авах орчин нөхцөлийн талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар санал солилцоод байгаа юм. Тус бэлтгэл сургуулилтад 100 орчим тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимп, дэлхийн медальт олон шилдэг жүдоч байна.