Өнөөдөр /2022.06.26/ Монгол бөхийн өргөөнд “Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ой, Улсын баяр наадмын сорилго Үндэсний бөхийн барилдаан болж байна. Тус барилдаанд допингийн асуудалд нэр холбогдож, сүүлийн жилүүдэд барилдах эрхээ хасуулаад байсан Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд, Р,Пүрэвдагва нар барилдаж буйгаар онцлог болж байна. Тэгвэл дөрвийн лаванд Даян аварга Н.Батсуурь, аймгийн харцага н.Өлзийсайханд өвдөг шороодлоо.