"Мөнхийн үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" барилдаан яг одоо /2022.06.26/ болж байна. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Улсын наадмын сорилго барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболд барилдахаар ирсэн байна. Тэрбээр энэ жилийн баяр наадамд зодоглох эсэх нь тодорхойгүй байсан юм.