"Хааны эрэлд-2022" олон улсын энхийг сахиулах сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан Монгол түмний уламжлалыг дэлхийн орнуудын цэргийнхэнд сурталчлах "Бэсрэг наадам"-д барилдсан Итали улсын цэргийн алба хаагч Григори "Монголын Үндэсний бөхийн холбоо"-нд Монгол бөхчүүдтэй барилдах хүсэлтээ илэрхийлжээ.
Энэ дагуу ням гарагт буюу зургаадугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагаас болох "Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглох зөвшөөрлийг өгсөн байна. Энэ өдөр Италийн бөхөөс гадна Тувагийн арслан Кара-Сал Цэдэн-Очир мөн барилдах юм.