“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Дария Курбонмамадоваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар Гранд Слам ангилалаас анхны алтан медаль хүртэв.
Үүнээс өмнө Л.Энхрийлэн Их дуулгаас нийт 3 хүрэл медаль хүртээд байсан. Мөн энэ жинд Женко клубийн тамирчин ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо хүрэл медаль хүртэж, Монгол Улс эхний өдрийн дараах байдлаар Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлж байна.