“Парис 2024” олимпын наадмын эрх олгох “Улаанбаатар их дуулга-2022” өнөөдөр эхэлж буй. Тэгвэл -57 кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн аваргын алтан медалийн төлөө шалгаран үлдлээ. Тэрбээр В хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо Их Британы Леле Найрнег, хэсгийн аваргын төлөө Чехийн Земановаг ялсан бол дөнгөж сая хагас шигшээд Израйлын Тимна Нельсон Левайг торгуулиар ялж аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон.
Мөн энэ жинд хүч үзсэн ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо Германы Паулин Старкетэй хүрэл медалийн төлдөө хүч үзнэ. Харин энэ жингийн гол фаворит Япоын Цүкаса Ёшида ОХУ-ын Курбонмамадовад, торгуулийн тойрогт Тайваний Лин Чен-Линд ялагдснаар үзэгчийн суудалд шилжлээ.
Мөн япончуудаас -52 кг-д дэлхийн хошой аварга Ай Шишимэ БНСУ-ын Жун Еэ-Ринд эхний тойрогт ялагдснаар Ц.Ёшидагийн хамт медальгүй үлдсэн байна.