Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллийг гаргажээ.
Тус мэдээлэлд, Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 26-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлнэ үү.
Жич: МҮБХ-ны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 6 сараар хасах шийдвэр гаргасан. Аймгийн арслан Б.Батсайханаас өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж өргөдөл хүсэлт ирүүлсэнг харгалзан АХ-ын түүхт ойн баяр наадамд Б.Батсайханы барилдах эрхийг 2022 оны зургадугаар сарын 25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан болно" гэжээ.