Х.Баттулга: Спорт сонирхогчдын удаан хугацааны хүслийг бодит болгох тэмцээн Монголд зохион байгуулагдах гэж байна

Х.Баттулга: Спорт сонирхогчдын удаан хугацааны хүслийг бодит болгох тэмцээн Монголд зохион байгуулагдах гэж байна

Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээний хэвлэлийн бага хурал өнөөдөр болсон. Энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Тэрбээр “Эрхэм хүндэт жүдо бөх сонирхогч, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид болон албаны төлөөлөгч нар аа. Маргааш Монгол Улсад зохион байгуулагдах “Улаанбаатар их дуулга-2022” нь 2024 оны Парисын олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Улаанбаатар хотын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд нийт 30 гаруй орны 279 тамирчин улс эх орноо төлөөлөн оролцож байгаад баяртай байна. Энэ удаагийнх шиг өндөр түвшний тэмцээн спорт сонирхогчдын удаан хугацааны хүслийг бодит болгож, зургаан жилийн дараа Монгол Улсад маань зохион байгуулагдах гэж байна. Энэ боломжийг олгосон Олон улсын жүдо бөхийн ерөнхийлөгч болон удирдах гишүүд, бусад алба хаагчид талархал илэрхийлж байгааг маань хүлээн авна уу. Олон Улсын Жүдо бөхийн холбоо энэхүү тэмцээнийг зохион байгуулах ажлыг бүх талаар дэмжиж, бид хамтран ажиллаж байна. Та бүхэнд амжилт хүсье" гэв. 

ВИДЕО: