Дэлхийн шатрын сурагчдын аваргаар монголын хоёр хүүхэд шалгарчээ

Дэлхийн шатрын сурагчдын аваргаар монголын хоёр хүүхэд шалгарчээ

Панам улсын Панама хотноо Монгол Улсын Төрийн дуулал хоёронтоо эгшиглэж,  Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө. Дэлхийн шатрын сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багаас 8 медаль хүртэж, 4 олон улсын цолтон тодорчээ. 

Тодруубал, Панама хотноо 2022 оны 6 дугаар сарын 10-19-ний өдрүүдэд тус тэмцээнд дэлхийн 37 орны 498 шилдэг тамирчид 7, 9, 11, 13, 15, 17 насны охид, хөвгүүд гэсэн ангиллаар өрсөлдөж медалийн эзэд шалгарсан байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 14 өсвөрийн шилдэг тамирчид маш амжилттай тэмцээндээ  оролцжээ. 

Үүнд: 

7 хүртэлх насны ОХИДЫН ангилалд:

  • Ч.НАНДИНЖИГҮҮР мөнгөн медаль

8-9 насны ОХИДЫН ангилалд:

  • И.ЦЭЛМҮҮН мөнгөн медаль
  • З.ЭНХЗАЯА хүрэл медаль

10-11 насны ОХИДЫН ангилалд:

  • М.МАРГАД алтан медаль

12-13 насны ОХИДЫН ангилалд:

  • Г.УРАНГОО алтан медаль
  • Б.ХУЛАН хүрэл медаль

12-13 насны ХӨВГҮҮДИЙН ангилалд:

  • Б.ТЭНҮҮНБОЛД мөнгөн медаль

14-15 насны ОХИДЫН ангилалд:

  • Н.ЭНХБОЛОР хүрэл медаль

Мөн тус тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дараах 4 тамирчин Олон улсын цолтон болсон байна. Тухайлбал, 

  • Н.ЭНХБОЛОР Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/
  • Г.УРАНГОО Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/
  • Б.ТЭНҮҮНБОЛД Дэлхийн шатрын холбооны мастер /FM/
  • М.МАРГАД Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер /WCM/