Үндэсний статистикийн хорооноос тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 2022 оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэр 15.1 хувийн өсөлттэй гарсан байна. Инфляцын түвшин өмнөх оны эцсээс 7.9 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотын үнийн инфляц тавдугаар сард 16.2 хувьтай гарсан байна. Инфляц Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 11 хувийн өсөлт үзүүлсэн бол Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 17.8 хувийн жилийн инфляцтай байна. Тавдугаар сарын байдлаар:
- Лууван
- Ургамлын тос
- Талх
- Цагаан будаа
- Гуанзны хоолны үнэ
- 1 шуудай түлш
- 1 кг гурилан боов
- Бензин
- Дизелийн түлш зэрэг бүтээгдэхүүн инфляцад хамгийн өндөр нөлөө үзүүлжээ.
ВИДЕО: