Өнөөдөр/2022.06.15/-ийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын 50 хувийг буцаан олгохтой холбоотой асуудлуудыг хэлэлцжээ. Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэв.
Тэрбээр “НДШ-ийн 50 хувийг бага цалинтай буюу 1 хүртэл сая төгрөгийн цалинтай иргэдэд олгож эхэлсэн. Буцаан олголтыг нэг сарын дараа олгодог. Урьдчилсан байдлаар манай улсад 400 мянган иргэн 1 хүртэл сая төгрөгийн цалин авч байна. Эдгээр иргэн нэг бүрийн дансыг авах ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын НДШ-ийг энэ сарын 25-ны дотор буцаан олгоно. Энэ хууль энэ оныг дуустал хэрэгжинэ” гэв.