Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар 70 кг жинд 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын төрлөөр тулалдах гэж байгаа талаараа өчигдөр /2022.06.08/ мэдээлэл хийсэн билээ.
Тус хурлын үеэр тэд хоорондоо маргалдаж, бие бие рүүгээ ус цацаж, савтай ундаа шидсэн үйлдэл гаргасан. Тэгвэл эл үйл явдал нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлжээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл .Танхайрах
- 1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
- /Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
- 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
- 1.2.бусдыг өдөөн хатгаж;
- 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
- 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл.Хүний биед халдах
- 1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.