РОЙТЕРС: Цар тахал, Хятадын хөл хорио зэргээс шалтгаалж Оюутолгойн зардал дахин хэтэрч болзошгүй

РОЙТЕРС: Цар тахал, Хятадын хөл хорио зэргээс шалтгаалж Оюутолгойн зардал дахин хэтэрч болзошгүй

Өнгөрсөн гуравдугаар сард “Рио Тинто” групп Канадын "Туркойз Хилл Ресурс"(TRQ.TO) компанийн 49 хувийг 2,7 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьсан билээ.  Үүнтэй холбоотой Монголын талаас Рио Тинто компанид Оюутолгой төслийн бүх зүйлийг ил тод байлгах хүсэлт тавьсан талаар “Ройтерс” агентлаг нийтэлжээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-РИО ТИНТО ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙГ ХЯНАЛТДАА АВАХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД МОНГОЛ УЛС ИЛ ТОД БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА-

“Рио Тинто” Оюутолгой төслийг хяналтдаа авахыг эрмэлзэж буй энэ үед Монгол Улсын эрх баригчид тус компанийг ил тод байхыг уриалж байна 6.75 тэрбум төгрөгийн өртөг бүхий Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийн ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч, анхны төсвөөс 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн гэх маргаан Монголын засгийн газар, Рио Тинтогийн хооронд өрнөсөн. Харин өнгөрсөн нэгдүгээр сард хоёр тал тохиролцоонд хүрч, Рио Тинто Монголын засгийн газрын төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн юм.

Удалгүй Рио Тинто Туркойк Хилл Ресурс компанийн 49 хувийг 2,7 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавив.  Үүнтэй холбоотойгоор төслийг ил тод байлгахыг Монголын талаас хүсэж байна.

Тухайлбал, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.ЦэрэнбатОюутолгойн хувь нийлүүлэгчийн хувьд бид Рио Тинтогоос энэ төслийг ил тод, зөв менежментийн бүтэцтэй болгохыг хүсэж байна. Ил тод байдалгүй бол хэн хувьцаа эзэмших нь хамаагүй” гэсэн юм. Мөн тэрбээр уул уурхайн бүтээн байгуулалт эхлүүлэх цаг хугацааг урагшлуулах талаар хэлэлцэж байгаа талаар дурдлаа.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдал бидэнд өгсөн ярилцлагадаа “Рио Тинтогийн худалдан авах саналын үр дүнг ажиглаж, дотооддоо үнэлж байна. Хамгийн чухал нь бид Рио Тинтог ил тод байхыг хүсэж байна. Өмнө нь Рио Монгол Улсын засгийн газарт хангалттай мэдээлэл өгдөггүй байсан. Энэ бол олон нийтийн анхаарлын төвд байгаа ач холбогдол өндөр төсөл. Төсөлтэй холбоотой мэдээллийг Монголын ард түмэнд нээлттэй хүргэх нь юу юунаас чухал” гэсэн юм.

Говь цөл дэх дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюутолгойн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг бол Рио Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компани 51 хувийг эзэмшдэг. Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатын  хэлж буйгаар Монгол дахь коронавирусийн хязгаарлалт, Хятадад хөл хорио тогтоосон, ложистикийн асуудал, дотоодын хөдөлмөрийн хууль тогтоомжид гарсан өөрчлөлт зэргээс шалтгаалж төслийн төсөв дахин хэтэрч болзошгүй аж.

Эх сурвалж: Reuters