Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Үндэсний үйлдвэрлэгчдийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд болж байна. Хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчдэд сурталчлах тус үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд энэ сарын 08 /2022.06.08/-ны өдрийг хүртэл болох ажээ.