Манай улстай хиллэдэг ачаа бараа эргэлтийн чухал боомт хот болох БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарсан тул, тус хотод хатуу хөл хорио тогтоосон гэж буй. Улмаар Зам-Үүд-Эрээн боомтын хооронд зорчих ачаа тээвэр саатсан гэх мэдээлэл байгаа юм. Бид энэ талаар албан эх сурвалжуудаас тодруулахад, “Эрээнд өдөр бүр коронавирусын халдвар бүртгэгдэж байна. Харин автозамын тээвэр хэвийн үргэлжилж байгаа бол, төмөр замын тээвэрт тодорхой хязгаарлалтыг БНХАУ-ын талаас тавиад байна. Учир нь эрээн боомтоос орж ирэх чингэлэг тээврийн тоо хэмжээ багассан” гэсэн юм.