Чөлөөт бөхийн чансаа олгох энэ оны хоёр дахь тэмцээн буюу Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод өчигдөр /2022.06.03/ эхэлжээ.
Манай улсаас эмэгтэй дөрвөн бөх барилдсан. Тэднээс нэг нь мөнгө, хоёр нь хүрэл медаль хүртлээ. 68 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг мөнгө, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болов.
68 кг-д медальтнууд гурван биенээ тойрч ялсан ч оноо тоолоход Азийн хошой аварга Энэтхэгийни Дивья Какран манай бүсгүйчүүдийн дээр зогссон юм.
Харин 57 кг-д барилдсан ОУХМ Х.Болортуяа медаль хүртэж чадсангүй.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд болно.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо