Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “IPF төрөлд анх удаа -120 килограммын жинд өрсөлдлөө. Өмнө нь -105 килограммын жинд өрсөлддөг байсан. Анх удаа -120 килограммын жинд өрсөлдөж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосондоо баяртай байна.
260 килограммыг өргөх төлөвлөгөө тооцоотой байсан. Зургаадугаар сарын 12-нд пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа. Бүх тамирчин, дасгалжуулагч байнгын бэлтгэл сургуулилттай байдаг" гэв.