“Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд хөлбөмбөгийн хиймэл зүлгийг засаад, удалгүй буцааж хураасан. Тэгвэл маргааш /2022.06.01/ болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дээрх хиймэл, ногоон зүлгийг дахин засаж эхэлсэн байна. Ингэхдээ бага насны хүүхдүүд хөлбөмбөг тоглох зориулалттай болгож, жижиг хэмжээтэй ногоон талбайг Сүхбаатарын талбайн зүүн талд засжээ.