Хөгжлийн банкны зээлдэгчдийн талаарх мэдээллийг энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд ил болгосон. Тэгвэл өнөөдрийг хүртэл нийт 238.8 тэрбум төгрөг төлөгдөөд байгаа талаар тус банкны захирал Н.Мандуул мэдээлжээ.
Энэ сарын 11-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлиийн эргэн төлөлтөөр Самурай бондын өрийг дарах шийдвэр гаргасан. Энэ ондоо багтаан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 800 тэрбум төгрөгийг төлүүлөх төлөвлөгөөтэй байгаа талаар өмнө нь Сангийн сайд мэдээлж байв.