Энэ тавдугаар сарын эхээр Эрээн хотын хэмжээнд хууль хүчний байгууллагуудын томоохон баривчилгаа, нэгжлэг, шалгалт эхэлсэнтэй холбоотойгоор БНХАУ-аас хилийн тээвэрлэлт тэг зогссон байж болзошгүй байна. Тодруулбал, Монгол Улс БНХАУ-ын хоорондын чингэлэг тээвэртэй холбоотойгоор Эрээн хотод авлигын томоохон хэрэг мандсан байна. Өнгөрсөн долоо хоног гэхэд Хөх хотын төмөр замын томоохон албан тушаалтан тэргүүтэй 10 гаруй хүнийг баривчилж, Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг нийтээр нь чөлөөлж, өөрчилсөн байна гэв.
![Эрээн боомтын удирдлагуудыг чингэлэг тээврээр мөнгө угаасан хэргээр баривчилжээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/05/24/chinaa.jpg)