Энэ тавдугаар сарын 19-20ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн лиг зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд манай улсын эрэгтэй 4, эмэгтэй 11 тамирчин ОХУ-ын Буриад улсын "Зугалай" багийн нэрийн өмнөөс оролцсон бөгөөд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт 9 медальтай эх орондоо ирэхээр болжээ.