Франц улсад зохиогдож буй сурагчдын олимпын наадамд Д.Номин хүрэл медаль хүртжээ

Франц улсад зохиогдож буй сурагчдын олимпын наадамд Д.Номин хүрэл медаль хүртжээ

2022 оны тавдугаар сарын 14-22-ны өдрүүдэд Франц улсад Сурагчдын 19 дүгээр Олимпын наадам (Гимназиад-2022) зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус тэмцээнд манай улсаас жүдо бөхийн төрлөөр 2 тамирчин оролцож байгаа бөгөөд охидын 57кг-ын жинд нийслэлийн 1-р сургуулийн сурагч Доржпүрэвийн Номин хүрэл медаль хүртжээ.

Д.Номингийн хувьд 2005 оны 7-р сарын 19-нд төрсөн. Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр 2 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/, Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/, Самбо, жүдо бөхийн Аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт ,мөнгө, хүрэл медалиудтай юм.