Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК дараах мэдэгдлийг гаргалаа. Засгийн газрын 410 дугаар тогтоолоор цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс бүрэн хариуцаж байсан хэрэгжилтийн хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байна. Тиймээс иргэд 2022 оны 6 дугаар сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний төлбөрөө бүрэн хариуцаж эхэлнэ.