Монголын сагсан бөмбөгийн спортынхон өчигдөр чуулганаа хийж, удирдлагаа сонгосон байна.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг, дэд ерөнхийлөгчөөр эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нарын хүмүүсийг сонгожээ.