Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нийг өдрийг хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй. Өчигдөр/2022.04.20/ эрэгтэйчүүдийн 67 кг-ийн төрөл болж БНСУ-ын тамирчин Рю Хансу мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр хагас шигшээд Японы Эндо Кацуакиг 6:2-оор ялж, хагас финалд шалгарсан юм. Финалийн шатанд тэрбээр Казахстаны тамирчин Мейржан Шермаханветтэй таарч, 3:11-ээр ялагдал хүлээжээ.
Эх сурвалж: Yonhap