Х.Нямбаатар: Цагаан дэл боомтоос Эрдэнэс Тавантолгойн ашигладаг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн

Х.Нямбаатар: Цагаан дэл боомтоос Эрдэнэс Тавантолгойн ашигладаг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн

Хууль зүйн сайд Х.Нямбаатар боомтуудаар айлчлахдаа нисдэг тэрэг хөлөглөж явсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Тэгвэл тэрбээр нисдэг тэрэг хөлөглөсөн талаараа ийнхүү тайлбар хийлээ. Тэрбээр “Би Улаанбаатар хотоос Шивээхүрэн, Цагаан дэл боомт хүртэл машинаар явсан. Шивээхүрэнгээс Жанжин баг руу 500-600 км шороон замаар явах ёстой. Шивээнхүрэнгээс 15 цагийн үед хөдлөхөд Жанжин багийн уулзалтад яагаад ч амжихгүй байсан. Тиймээс Цагаан дэл боомтоос Эрдэнэс Тавантолгойн аваар ослын үед ашигладаг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн. Засгийн газар жижиг оврын, шатахуун бага хэрэглэдэг онгоц, нисдэг тэрэгтэй болох шаардлагатай. Хөдөө, орон нутагт бага зардлаар, богино хугацаанд ажиллах боломжтой" гэлээ. 




ЭМГЭНЭЛ

10 цагийн өмнө