АТГ-аас Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн объектуудад нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн шалгагдаж буй хэргийг хэрэгсэхгүй болгохдоо оронд нь газар эзэмших эрх шилжүүлж авсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Үүнтэй холбоотойгоор түүний болон хамаарал бүхий хүмүүсийн гэрт нэгжлэг хийж байгаа бололтой.