Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оноосон байдаг. Харин Давж заалдах шатны шүүхээс Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргаад байсан юм.
Тэгвэл энэ лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр /2022.04.20/ "Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий, болон Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг 6 хавтас шүүгдэгч Г.Даваажавын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Т.Батсайханы өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр, П.Одонтунгалаг нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэхээр болжээ.