АНУ-ын NCAA-ийн I дивизоны багт тоглох урилга, тэтгэлгийн саналууд аваад байсан Ш.Энхийн-Од өнгөрсөн нэгдүгээр сард “Dayton University” их сургуулийг сонгосноо зарласан. Тэгвэл тус сургуулийн шигшээ баг болох “Dayton Flyers”-ийн дасгалжуулагч Энтоны Грант Ш.Энхийн-Одтой гэрээ байгуулснаа зарлалаа.
Энэ талаар "Дэйтон” их сургуулийн албан ёсны сайтад “Холбогч Ш.Энхийн-Од нь I дивизионы тэтгэлэг хүртсэн Монгол Улсын анхны иргэн болж, коллежийн сагсан бөмбөгийн түүхэнд бичигдлээ. Ш.Энхийн-Од нь өнгөрсөн Баасан гарагт Оре.Портланд хотод болсон “Nike Hoop Summit”-д 2022 оны шилдэг тоглогчидтой өрсөлдөн 11 минут хүрэхгүй хугацаанд хоёр оноо авч, хоёр удаа бөмбөг тасалж, оновчтой дамжуулалт гүйцэтгэн ур чадвараа харуулсан. Мөн 2022 оны ESPN.com сайтын шилдэг 100, Rivals.com сайтын шилдэг 147, 247Sports.com сайтын шилдэг 150 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн юм” гэжээ.
Mike Sharavjamts ?? @nikehoopsummit @mongolshark pic.twitter.com/N2uSVdgQLZ
— DZ (@dashaa_e) April 9, 2022
Дасгалжуулагч Грант хэвлэлийн хурлын үеэр “Mike(Ш.Энхийн-Од) “Дэйтон Флайерс”-ийн гэр бүлд нэгдэх болсонд баяртай байна. Түүний ур чадвар, тоглолтын хэв маяг манай багт ялалт авчирна” гэсэн байна. Түүнчлэн Ш.Энхийн-Одыг “Дэйтон” албан ёсоор орсны дараа Флайер Жорди Тшиманга, Жимми Бинни, Крис Райт, Кейт Уэльсковски, “Дэйтон Флайерс”-д тоглож буй Тумани Камара нар баяр хүргэж,олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулжээ.
ВИДЕО:
Welcome to the family, @mongolshark ✈️?#GoFlyers // @DaytonMBB pic.twitter.com/9F07QAtL7a
— Dayton Basketball (@DaytonMBB) April 13, 2022