Засгийн газар өнөөдөр /2022.04.15/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2022 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэнэ. Тодотголоор төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийг хувьчлах, орлогч, дэд дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, тансаг хэрэглээг танах, зарим зардлыг хасах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулна гэх мэдээлэл байна.