Дөрвөн автомашин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

Дөрвөн автомашин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

Өнөө өглөө /2022.04.15/ 07.50 цагт Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа 2” хотхоны хажууд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, гурван ширхэг Prius, нэг Land-200 автомашинтай мөргөлдөж, нэг нь онхолдсон байна. Харин азаар хүний амь эрсдээгүй талаар ТЦА-аас мэдээллээ. Ослын шалтгааныг тодруулахаар Замын цагдаагийн албан хаагчид ослын газарт ажиллаж байна. Шалгалтыг Хан-Уул дүүргийн Тээврийн цагдаагийн хэлтэст шалгаж буй аж. 




ЭМГЭНЭЛ

6 цагийн өмнө