Тагнуулын ерөнхий газраас энэ сарын 5-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж өмгөөлөгч Б.Баасанцогтыг баривчилсан билээ. Тагнуулын байгууллагаас "Зэвсэгтэй этгээдүүдийг саатуулахад өмгөөлөгч Б.Баасанцогт нарын галт зэвсгүүд байсан тул түүнийг сэжигтнээр татаж, саатуулсан" гэдгийг мэдээлсэн билээ.
Тэгвэл Ц.Баасанцогтыг үргэлжлүүлэн хорихоор болсон байна. Тодруулбал энэ сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Баасанцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэх хурал болж, түүнийг яллагдагчаар тооцон 30 хоног хорих захирамжийг шүүгч нь гаргасан байна.
Харин Ц.Баасанцогтын өмгөөлөгч нар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ерөнхий шүүгчид гомдол гаргаад байгаа аж.