МХЕГ, НМХГ-ын хамтарсан баг “Усан парк барих” асуудлыг шалгаж эхэллээ

МХЕГ, НМХГ-ын хамтарсан баг “Усан парк барих” асуудлыг шалгаж эхэллээ

Бид өнгөрсөн долоо хоногт Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газрыг “Эм энд Жи” констракшн “Азидаа хамгийн том тооцогдох усан парк, спорт цогцолбор” барина гэж гэж зургаан жил хашаалсан ч одоо 25 давхар орон сууц барьж, аль хэдийн захиалгаа аваад эхэлсэн талаар мэдээлсэн/ЭНД дарж үзнэ үү/.

Мэдээлэл цацагдсаны дараа иргэд хотын удирдлагуудыг уг асуудлыг шалгаж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хамтран уг асуудлыг шалгах ажлын хэсэг томилжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдрөөс барилгын үйл ажиллагаа явагдаж буй газарт очин, бичиг баримт, зураг төслийг шалгаж, голын урсац барилгад нөлөөлөх эрсдэлээс хэрхэн сэргийлсэн талаар асууж тодруулах аж. Шалгалт хэдэн өдрийн турш үргэлжилнэ хэмээн албаны эх сурвалж бидэнд мэдээллээ. 




ЭМГЭНЭЛ

4 цагийн өмнө