“Үр зулбуулах эм зарна“ гэх зар байршуулж, өөр эмээр орлуулан борлуулж байжээ

“Үр зулбуулах эм зарна“ гэх зар байршуулж, өөр эмээр орлуулан борлуулж байжээ

Цахим орчинд "Үр зулбуулах эм зарна" гэх зар байршуулан тухайн зараар холбогдсон охид, эмэгтэйчүүдэд үр зулбуулах эмийг өөр эмээр орлуулан зарж байсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Улсын болон хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт зөвхөн эмчийн хяналт дор хэрэглэх ёстой үр зулбуулах эмийг зарна гэх хууль бус зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж, тухайн зарын дагуу холбогдсон иргэдээс 70-150 мянган төгрөгийг шилжүүлэн авсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 100 гаруй хохирогчтой тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. 




ЭМГЭНЭЛ

4 цагийн өмнө