ТОДРУУЛГА: Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх шийдвэрлэхээс татгалзсан

ТОДРУУЛГА: Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх шийдвэрлэхээс татгалзсан

Иргэн Ч.Мөнхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээр гаргаж, улмаар өнөөдөр тус асуудлыг Сүхбаатар, Баянзүрх,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцэхээс татгалзсан байна. 

Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Баасангаас тодрууллаа. Тэрбээр "Өмгөөлөгчдийн зүгээс Ч.Мөнхбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх хүлээж авсангүй. Бид цаслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтдээ "Нэгдүгээрт, Ч.Мөнхбаярт  холбогдох 19.4.1 нь түүнд хамааралгүй. Энэ нь ч шүүх хурлаар тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл Монгол Улсад гадаадын тагнуул байсныг болон Ч.Мөнхбаярыг тагнуул хийснийг ч тогтоогоогүй. ТЕГ-ийн бүрдүүлсэг бичиг баримтад ямар ч хохирол, хор уршиг байхгүй болохыг нь гаргасан байгаа. 

Хоёрдугаар Монгол Улс Үндсэн хуультай орон. Тус хуульд хүний эрх эрх чөлөө, тусгаар тогтнолоо дээдлэнэ гэж заасан. Гэтэл Ч.Мөнхбаярыг яллахдаа БНХАУ-ын эсрэг бусадтай үгсэн хувилдаж, тагнуул хийхэд тохиролцсон гэж ялласан. Монгол Улсын Үндсэн хуульд Хятадын эсрэг хийсэн гэмт хэргийг Монгол Улсын шүүх прокурор авч хэлэлцэх үндэслэл байхгүй. Энэ нь ч шүүх хурал дээр тогтоогдсон байхад таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөнгүй. Шүүх үндэслэлээ "ЭХХШТХ-ийн дагуу дөрөвдүгээр сарын нэгний өдөр  анхан шатны шүүхийн үйл ажиллагаа дууссан, прокурорт шилжүүлсэн гэх үндэслэлээр шүүх шийдвэрлэхгүй" гэсэн байр суурьнаас өөрчилсөнгүй. Харин шүүхийн тогтоол гарахаар бид гурав хоногийн дотор Ерөнхий шүүгчид давах болно" гэлээ. 




ЭМГЭНЭЛ

4 цагийн өмнө