Жагсагчдыг сайн дураараа өмгөөлөхөө мэдэгдсэн өмгөөлөгчид АТГ, ЦЕГ, ХЭҮК-т ШААРДЛАГА хүргүүлэхээр болжээ

Жагсагчдыг сайн дураараа өмгөөлөхөө мэдэгдсэн өмгөөлөгчид АТГ, ЦЕГ, ХЭҮК-т ШААРДЛАГА хүргүүлэхээр болжээ

Жагсагчдыг өмгөөлөхөө мэдэгдээд байсан өмгөөлөгчид Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлэхээр болжээ. 

Тодруулбал, "Үнийн өсөлтийг бууруул", "Ажлаа хий" гэсэн уриатай залуусын жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй, үймээн самуунд турхирсан гэх үндэслэлээр хэсэг залуусыг цагдаагийн байгууллагаас албадан саатуулсан байдаг. 

Тухайн үед Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид саатуулагдсан залуусыг үнэ төлбөргүй өмгөөлнө хэмээн Түр саатуулах байранд очсон ч тэднийг дотогш нэвтрүүлээгүй. Харин тухайн үед ХЭҮК-ийн гишүүд тус байранд ажиллаж байсан юм. Тиймээс өмгөөлөгчид ХЭҮК-ийн гишүүд тухайн үед ажилласан нөхцөл байдлыг тодорхойлсон хүний эрхийн зөрчилтэй холбоотой дүгнэлт гаргаж, олон нийтэд мэдээлэх ёстой гэж үзэж байгаа учир тус байгууллагад шаардлага хүргүүлэхээр болжээ.

Мөн ЦЕГ-т жагсаалын үеэр иргэдийн биед халдсан цагдаагийн алба хаагчдад ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцсоныг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү жагсаалд оролцсон иргэдээс саатуулсан хүний тоог зориуд худал мэдээлсэн гэж үзэж байгаа учир түүнд мөн хариуцлага тооцохыг тус тус шаардаж байгаа юм байна.

Харин АТГ-т тусгай субъект болох цагдаагийн алба хаагчдад халдсан зэрэг асуудалд хэрхэн хариуцлага тооцох гэж байгаа зэргийг нээлттэй мэдээлэхийг шаардаж байгаа аж.




ЭМГЭНЭЛ

4 цагийн өмнө