Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулхаар боллоо

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулхаар боллоо

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа дахин Монгол улсад зохион байгуулагдахаар боллоо. 

Зохион байгуулах хорооны дарга  П.Гансүх: Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 23 орны 250 гаруй тамирчид 100 гаруй шүүгчид дасгалжуулагчид болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирэхээр боллоо. Тэмцээнд “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч ноён Н.Лалович” болон бөхийн холбооны өндөр албан тушаалтан, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.

"Монголын чөлөөт бөхийн холбоо" Дээрх тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч Дэлхийн бөхийн холбооноос тавигдах шаардлагын дагуу өндөр  дэвжээ, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд, гэрэлтүүлгийг стандартын дагуу чанарын өндөр төвшинд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна.

Эхний баг тамирчид Монголд ирж хамтарсан бэлтгэлдээ оржээ

Тэмцээн энэ сарын 19-ний өдөр сонгомол барилдааны төрлөөр эхэлэх юм. Манай улсаас сонгомол 10 тамирчин оролцон. Нийт эрэгтэй 10, эмэгтэй 10 тамирчин буюу бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.




“FLASH SALE” BSB-д

3 цагийн өмнө